Хэдэн
өдрийн өмнө энэ түүх Польшийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж
эхэлсэн бөгөөд “Fakty Kaliskie” сайт шавийнхаа хүүхдийг төрүүлсэн
багшийн амаржсан эмнэлгийн ажилтнуудтай холбогдсон байна. Тэд ч үнэхээр
ийм хэрэг болсныг баталжээ.Тэр ч бүү хэл сэтгүүлчдэд дуулианы эзэн
багштай ярилцах боломж олдсон гэнэ. Багш эмэгтэй хүүхдийнх нь
эцэг-сурагч эхэлж түүнийг өдсөн хэмээн ярьжээ. Жирэмсэн болсноо мэдээд
тэрээр сурагчийн эцэг эхэд нь бүгдийг ярьжээ. Сурагч хүүгийн эх үр
хөндүүлэхийн эсрэг байсан учир багш эмэгтэй хүүхдээ төрүүлэхээр шийдсэн
гэнэ. Харин залуу эцэг хүүхдэд хайртай, аав болох сайхан байна хэмээн
мэдэгджээ. Тэрээр охиноо төрөх үед дэргэд нь байсан аж. Прокурорын
ажилтнуудыг энэ хэрэг цочирдуулсан бөгөөд ямар үндэслэлээр 14 настай
хүүхдийг төрж буй эмэгтэйн дэргэд оруулсан болохыг эмнэлгийн удирдлагаас
тайлбар шаардсан гэнэ. Харин эмнэлгийн зүгээс эмч нар хүмүүсийн бичиг
баримтыг шаардах ёсгүй, мөн төрсөн эмэгтэй хүүхдийнхээ эцгийн талаар
ямар ч мэдээлэл өгөөгүй гэжээ.
czwartek, 19 grudnia 2013
Багш нь 14 настай сурагчаасаа хүүхэдтэй болжээ
Польшид
дунд сургуулийн нэгэн сургуулийн багш эмэгтэй 14 настай сурагчтайгаа
дотно харьцаатай болж, улмаар хүүхдийг нь төрүүлсэн байна. Энэ хэрэг
одоо прокурорт шилжээд байгаа бөгөөд Калиша хотын оршин суугч, 36 настай
багш эмэгтэйд насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон хэргээр
эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэнэ. Мөн Прокурорын газраас багш
эмэгтэйд хүүхдүүдтэй ажиллах эрхийг нь түдгэлзүүлэх болсон талаар
мэдэгдэл гаргасан байна.
Subskrybuj:
Komentarze do posta (Atom)
Brak komentarzy:
Prześlij komentarz