poniedziałek, 16 grudnia 2013

Альберт Эйнштейний тухай сонирхолтой баримтууд

Цээжлэх бус сэтгэх нь чухал хэмээн үздэг байсан агуу сэтгэгч багадаа муу сурлагатан байжээ. Ялангуяа тэрээр тоо, математикийн хичээлдээ байнга муу дүн авдаг байжээ.
-Тэрээр дөрвөн нас хүртлээ ярьж чаддаггүй байжээ. Үүнийг нь хожим Томас Соуэлл “Эйнштейний синдром” буюу агуу ухаантнууд удаан хэлд ордог хэмээн онол болгон тайлбарлаж байсан аж.
-Эйнштейн Израйлийн анхны Ерөнхийлөгчтэй сайн найзууд байжээ. Харин Израйлийн анхны Ерөнхийлөгчийг нас барсны дараа буюу 1952 онд түүнийг тус улсын төрийн тэргүүн болох санал тавьж байсан аж. Гэвч тэрээр хоёр шалтгааны улмаас энэ саналаас татгалзжээ. Энэ нь тухайн үед 73 настай байсан бол нөгөө нь Эйнштейн өөрийнхөө нээсэн Харьцангуйн тусгай онол болон Квант физикийн онолыг нэгтгэсэн Их нэгдлийн онолоо батлахаар оролдож байсан аж.
-Эйнштейн 1978 оны гуравдугаар сарын 14-нд төрөхөд түүний толгойны ар буюу дагз хэсэг нь маш том байсан аж. Тиймээс хүүгийн гэр бүлийнхэн түүний эрүүл мэндэд ихээхэн санаа зовж байв.  Гэвч төрснөөс хэдэн долоо хоногийн дараа түүний толгой хэвийн хэлбэртэй болсон аж.
-Тэрээр 22 настайдаа анхны эхнэрээсээ охинтой болсон байна. Гэвч санхүүгийн бэрхшээлийн улмаас эхнэр охин хоёроо өөр дээрээ авч чадаагүй аж. Эйнштейн энэ охинтойгоо нэг ч удаа уулзаж байгаагүй бөгөөд түүний охины тухай мэдээ одоог болтол байдаггүй юм.
-Эйнштейн хүүхдэд маш хайртай нэгэн байжээ. Түүнийг хүүхдүүдтэй тоглож, ярилцах дуртай нэгэн байсан хэмээн ярьдаг. Тэрээр “Жинхэнэ шинжлэх ухаанч санаа хүүхдүүдээс төрдөг. Хүүхдүүдэд байдаг сониуч зан шинжлэх ухааны гол үндэс” хэмээн хэлдэг байжээ.
-Эйнштейн хоёр эхнэртэй байсан бөгөөд анхны эхнэртэйгээ маш хачирхалтай гэрээ хийсэн байдаг байна. Хувцас нь байнга цэвэрхэн, эмх цэгцтэй байх бөгөөд өдөрт гурван удаа яг нэг цагт өрөөндөө хоолоо идэх, намайг хүссэн үед надтай үг дуугарахгүй байх гэх мэт нөхцлүүд үүнд багтаж байжээ.
-Түүний хоёр дахь эхнэр Элза нь Эйнштейний үеэл байсан.
-1939 онд Эйнштейн АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельтед Германы түрэмгийлэл хүчээ авч буйг сануулсан захидал илгээжээ. Тэрээр захидалдаа германууд атомын бөмбөгтэй болох аюул тулгараад байгаа. Тиймээс үүнийг зогсоох гарч нь атомын бөмбөг гэх утгатай захидлыг илгээсэн байна. Харин тухайн онд АНУ Манхэттэний төсөл буюу цөмийн бөмбөгийн төслийг хэрэгжүүлжээ. Гэвч энэ төслийн бүрэлдэхүүнд герман хүн, өндөр настай, энхтайванч үзэлтэй гэх гурван шалтгаанаар түүнийг оруулаагүй байна. Харин АНУ цөмийн бөмбөгөө Германы түрэмгийллийн эсрэг бус, Японд хэрэглэсэн билээ. Энэ явдалд Эйнштейн өөрийгөө буруутгадаг байна.
-Эйнштейний нас барахдаа хэлсэн сүүлчийн үгсийг хэн ч мэддэггүй. Учир нь тэрээр сүүлчийн үгээ германаар хэлсэн боловч түүний эмч герман хэл мэддэггүй байжээ. Зарим шинжээчид түүний сүүлчийн үг нь “Хэрэв би дахин төрвөл физикч болохгүй” гэсэн үг байсан гэдэг.
-Эйнштейнийг нас барсны дараа түүний тархийг ар гэрийнхэн нь зөвшөөрөлгүйгээр гарган авч олон улсын лаборатроиудад хэсэг хэсгээр нь илгээн судлуулсан.
-Тэрээр харьцангуй онолоороо алдартай ч, фотоэффектийн үзэгдлийг судалснаараа Нобелийн шагнал хүртэж байв.

Brak komentarzy:

Prześlij komentarz