Бид
Facebook ыг зөвхөн интернэтэд холбогдсон компьютер, ухаалаг гар утас,
таблетаас ашиглана гэж ойлгодог тэгвэл эдгээрийн аль нь ч байхгүй байсан
ч та FACEBOOK-ийг ашиглах боломжтой.
Боломж:01
“0.facebook.com”–Энэ
бол Facebook-ийн хялбаршуулсан хувилбар. Таны ухаалаг утсанд 3G сүлжээ
байхад л хангалттай. Дата эрхийн хугацаа дууссан, нэгжгүй болсон байлаа ч
өөрийн хуудас руугаа орж мессеж шалгаж, шинэ танил нэмж, постууд дээрх
сэтгэгдэлд хариу өгч, хэн ямар зурган дээр тань лайк дарсаныг харж, ямар
үйл явдал хэзээ болохыг мэдэх боломжтой.
Боломж:02
“Fbook”–Энэ
бол мессеж дээр суурилсан Facebook. Таны ухаалаг утас 3G сүлжээний
хамрах хүрээнээс гарсан, тэр байтугай бүр ухаалаг утас ч байхгүй
нөхцөлдөөрийн хуудсандаа пост оруулж хүмүүсийн сэтгэгдэл д лайк дарж,
танилцах хүсэлт хүлээн авах боломжтой. 32665 /fbook/ дугаарт мессеж
илгээж найзуудтайгаа холбоотой байх боломжийг Facebook – ээс олгосон нь
энэ юм.
Дээрх боломжууд Жи-Мобайлын хэрэглэгч танд ч бас нээлттэй болсныг дуулгахад таатай байна.
Facebook-ийн
Монгол дахь түнш Жи-Мобайл ХХК нь эдгээр үйлчилгээний эрхийг албан
ёсоор авч нийт хэрэглэгчиддээ ямар нэгэн суурь хураамж, үнэ төлбөргүй
ашиглах боломжийг олголоо.
Мөн
интернэтсүлжээний бас нэгэн онцгой бүлэг болох“жиргээчид” буюу
Twitter.com-ыг ашигладаг хэрэглэгчиддээ баяртай мэдээ дуулгах болно.
Brak komentarzy:
Prześlij komentarz