Жаргалтай Блог
Хэрэлдэхэд хоёр хүн шаардлагатай, түүний нэг нь та биш байг
niedziela, 22 grudnia 2013
czwartek, 19 grudnia 2013
Багш нь 14 настай сурагчаасаа хүүхэдтэй болжээ
Польшид
дунд сургуулийн нэгэн сургуулийн багш эмэгтэй 14 настай сурагчтайгаа
дотно харьцаатай болж, улмаар хүүхдийг нь төрүүлсэн байна. Энэ хэрэг
одоо прокурорт шилжээд байгаа бөгөөд Калиша хотын оршин суугч, 36 настай
багш эмэгтэйд насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон хэргээр
эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэнэ. Мөн Прокурорын газраас багш
эмэгтэйд хүүхдүүдтэй ажиллах эрхийг нь түдгэлзүүлэх болсон талаар
мэдэгдэл гаргасан байна.
Хэдэн
өдрийн өмнө энэ түүх Польшийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж
эхэлсэн бөгөөд “Fakty Kaliskie” сайт шавийнхаа хүүхдийг төрүүлсэн
багшийн амаржсан эмнэлгийн ажилтнуудтай холбогдсон байна. Тэд ч үнэхээр
ийм хэрэг болсныг баталжээ.Тэр ч бүү хэл сэтгүүлчдэд дуулианы эзэн
багштай ярилцах боломж олдсон гэнэ. Багш эмэгтэй хүүхдийнх нь
эцэг-сурагч эхэлж түүнийг өдсөн хэмээн ярьжээ. Жирэмсэн болсноо мэдээд
тэрээр сурагчийн эцэг эхэд нь бүгдийг ярьжээ. Сурагч хүүгийн эх үр
хөндүүлэхийн эсрэг байсан учир багш эмэгтэй хүүхдээ төрүүлэхээр шийдсэн
гэнэ. Харин залуу эцэг хүүхдэд хайртай, аав болох сайхан байна хэмээн
мэдэгджээ. Тэрээр охиноо төрөх үед дэргэд нь байсан аж. Прокурорын
ажилтнуудыг энэ хэрэг цочирдуулсан бөгөөд ямар үндэслэлээр 14 настай
хүүхдийг төрж буй эмэгтэйн дэргэд оруулсан болохыг эмнэлгийн удирдлагаас
тайлбар шаардсан гэнэ. Харин эмнэлгийн зүгээс эмч нар хүмүүсийн бичиг
баримтыг шаардах ёсгүй, мөн төрсөн эмэгтэй хүүхдийнхээ эцгийн талаар
ямар ч мэдээлэл өгөөгүй гэжээ.
Facebook хуудас яаж хамгийн хүртээмжтэй, алдартай сүлжээ болсон бэ
Дэлхий
дахинд тэрбум гаруй хэрэглэгчтэй, жилийн орлого нь 5 тэрбум доллараас
давдаг 5300 гаруй ажиллагсадтай Facebook сүлжээний амжилтын нууц маш
энгийн ердөө л ашиглахад хялбар, хүртээмжтэй дээр нь сонирхолтой байж
чаддаг болохоор тэр биз.
Бид
Facebook ыг зөвхөн интернэтэд холбогдсон компьютер, ухаалаг гар утас,
таблетаас ашиглана гэж ойлгодог тэгвэл эдгээрийн аль нь ч байхгүй байсан
ч та FACEBOOK-ийг ашиглах боломжтой.
Боломж:01
“0.facebook.com”–Энэ
бол Facebook-ийн хялбаршуулсан хувилбар. Таны ухаалаг утсанд 3G сүлжээ
байхад л хангалттай. Дата эрхийн хугацаа дууссан, нэгжгүй болсон байлаа ч
өөрийн хуудас руугаа орж мессеж шалгаж, шинэ танил нэмж, постууд дээрх
сэтгэгдэлд хариу өгч, хэн ямар зурган дээр тань лайк дарсаныг харж, ямар
үйл явдал хэзээ болохыг мэдэх боломжтой.
Боломж:02
“Fbook”–Энэ
бол мессеж дээр суурилсан Facebook. Таны ухаалаг утас 3G сүлжээний
хамрах хүрээнээс гарсан, тэр байтугай бүр ухаалаг утас ч байхгүй
нөхцөлдөөрийн хуудсандаа пост оруулж хүмүүсийн сэтгэгдэл д лайк дарж,
танилцах хүсэлт хүлээн авах боломжтой. 32665 /fbook/ дугаарт мессеж
илгээж найзуудтайгаа холбоотой байх боломжийг Facebook – ээс олгосон нь
энэ юм.
Дээрх боломжууд Жи-Мобайлын хэрэглэгч танд ч бас нээлттэй болсныг дуулгахад таатай байна.
Facebook-ийн
Монгол дахь түнш Жи-Мобайл ХХК нь эдгээр үйлчилгээний эрхийг албан
ёсоор авч нийт хэрэглэгчиддээ ямар нэгэн суурь хураамж, үнэ төлбөргүй
ашиглах боломжийг олголоо.
Мөн
интернэтсүлжээний бас нэгэн онцгой бүлэг болох“жиргээчид” буюу
Twitter.com-ыг ашигладаг хэрэглэгчиддээ баяртай мэдээ дуулгах болно.
wtorek, 17 grudnia 2013
Өглөөний хүн болох нь амжилт гаргахын үндэс
"Өглөөний нойр бол хүний амьдралын хамгийн том зарлага юм " Д.Карнеги
Амжилтын оргилд хүрч чадсан хүн бүгд өглөөд сэргэлэн болжмор шиг
сэргэг байдаг зан чанарын онцлогтой. Амжилт бүтээлээр дүүрэн эдгээр
хүмүүсийн өглөө бүр нь давтагдашгүй, эргэн тойрныхоо хүмүүстэй чөлөөтэй
сайхан харьцаж эерэг энерги цацруулж чаддаг.
Өглөөг сайн ашиглаж чаддаг хүн өдрийг удирдан захирч чадах ба өдрийг удирдаж байгаа хүн амьдралаа зөв жолоодож чадах билээ.
Амжилт нь өглөөнөөс шалтгаалдаг.
Амжилтанд хүрсэн хүмүүс эртэч, хичээнгүй хүмүүс байсан.
Унтаж амрах хамгийн тохиромжтой цаг нь шөнийн 11 цагаас өглөөний 5 цаг гэж үзвэл болно. Нойрноос сэрээд 5 цагаас эхлэн нэг цаг гаруй өнгөрсний дараах өглөөний 6-8 цаг хүртэл тархи хамгийн сэргэг цэлмэг болдог. Иймээс өглөөний цаг нь хүнд үнэт эрдэнэ мэт чухал зуйл болохнээ. Тэрхүү үнэт эрдэнийг л сайтар ашиглаж чадвал амьдрал өөрчлөгдөх болно.
-Өглөөний дасгал бол өдрийг эхлэн биеийн халаалт. Өглөө ихэвчлэн хөнгөвтөр дасгал ба явган алхах (салхилах) шогших зэргээр "бие халаах" төдий байвал тохиромжтой.
• Өглөөний цай нь "заавал уух хэрэгтэй" гэдэг түвшнээс хальж, өдөрт иддэг гурван удаагийн хоолноос хамгийн чухал нь юм.
Өглөө идсэн хоол унд нь тэр өдрийн эрч хүч, ялангуяа тархины үйл ажиллагаанд туйлын их хэмжээгээр нөлөөлдөг.
Өглөөний цайгаа уудаг хүн таргалах нь ховор байдаг. Мөн янз бүрийн өвчнөөс сэргийлж чадна. Амжилтанд хүрсэн хүмүүс бүгд өглөөд сэрүүн байсан.
• Өдрийн турш хэрэгтэй эрч хүчний ихэнх хэсгийг өглөөд цэнэглэдэг гэдгийг бодох хэрэгтэй.
Өглөө эрт босдог уу, үгүй юу гэдгээс шалтгаалаад хүний амьдрал өөрчлөгддөг.
Өглөөний 1 цаг өдрийн 3 цагтай тэнцэнэ.
Ихэвчлэн эрт босвол 3 ашигтай зүйлийг олж болдог хэмээн ярьдаг.
1. Эрүүл саруул болж
2. Элбэг баян болж
3. Ухаалаг сэргэлэн болдог.
Өдрийн эхлэл нь өглөөд байдаг. Өөр бусад хүмүүсээс илүү эрт босоод өдрийг эхлэх нь зүгээр нэг эрүүл мэндийнхээ төлөө хийж байгаа зүйл биш.
Бусдаас түрүүлж байгаа цагт заавал ялан дийлдэг.
Өглөөний санаа өгөөжтэй байдаг. Сайн сайхан санаа бодол өглөөд л толгойд орж ирдэг.
Өглөөг захирч байгаа хүн өөрийн амьдралаа захирна. Амьдралаа өөрөө удирдан жолоодохыг хүсвэл өглөөг захирч чадах ёстой.
Өглөө босох цаг нь үргэлж тогтмол байх ёстой. Тогтмол биш байвал өглөөний хүн байх үр ашиг буурдаг.
Сэрсэн даруйдаа эргэлзэж тээнгэлзэлгүйгээр ухасхийн босох ёстой.
Өдрийн цагаар түрхэн зуур унтаад авах нь шөнийн нойрноос өөр тул богино хугацаанд ч гэсэн тархинд үр дүнтэй сайн амралт болдог.
Байгаль хүнд өдөрт 24 цагаас илүү хугацааг өгдөггүй. Хэн бүхэнд энэ талаар адил тэгш юм. Хүнд тэнцүүхэн зөв шударгаар заяаж хуваагдсан баялаг бол зөвхөн цаг билээ. Эрх мэдэл, мөнгөөр ч гэсэн бусдын цагийг булааж болохгүй. Тиймээс цагийг сайн зохицуулан удирддаг хүн л амьдралаа захиран залж чадах бөгөөд амжилт бүтээлтэй амьдралыг цогцлуулан бүтээх болно.
Амжилтанд хүрсэн хүмүүсийг үлгэр дууриал болгон анхаарч суралцах хэрэгтэй.
Та аз жаргалтай амьдралыг хүсэх юм бол нэн даруй маргааш өглөөнөөс эхлэн өөрчилж эхлэх ёстой.

Subskrybuj:
Posty (Atom)